А.Ганбат: Миний бие удаан хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар хошууч генерал А.Ганбатыг өнгөрөгч гуравдугаар сарын 22-ны өдөр томилж байсан билээ. Тэгвэл ажлаа аваад зургаан сар болсон ЗХЖШ-ын дарга А.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрөгч баасан гарагт Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүллээ.

Тэрбээр “Миний бие удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Тиймээс ажлаа өгөхөөр өргөдлөө өгсөн. Төрийн ажлыг удаан гацааж болохгүй. Гэнэт шийдвэр гаргалаа. Зэвсэгт хүчний жанжин штаб болон нийт ажилчид, зэвсэгт дайчдаасаа уучлал хүсэж байна” гэж тайлбарлажээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …