
Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг өчигдөр орой Авлигатай тэмцэх газраас саатуулжээ. Тодруулбал, Д.Ганбатыг Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржхандын мэдүүлэгт үндэслэн шалгаж эхэлсэн гэх ба түүнийг замын тендерийн сонгон шалгаруулалтад хууль бусаар нөлөөлсөн байж болзошгүй, бусдад авлига өгсөн, авсан гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл