Улсын хилээр 2.7 килограмм алт нэвтрүүлэхийг завджээ

Хилээр хууль бусаар алт нэвтрүүлэхийг завдсан хэргийг гаалийн  ажилчид илрүүлжээ.

Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газраар 2019 оны аравдугаар сарын 17-ны өдөр буюу өчигдөр Монгол Улсын иргэн Т.Г нар нь өөрийн гар тээш болон биедээ 2.735 кг алт нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.

Энэ үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн хойшлуулшгүй ажиллагаа явуулж, Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Санал болгох мэдээ

“Эрчим хүчээ зөв хэрэглэж-зөндөө хэмнэе” аян хэрэгжиж байна

Эрчим хүчийг зүй зохистой, хэмнэлттэй хэрэглэхийг олон нийтэд сурталчлан таниулах, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх замаар …