“Ар Гүнт”-ийн даваанд осол гарч зургаан хүн амиа алджээ

2019 оны аравдугаар сарын 19-ний өдөр буюу өнөөдрийн 12 цагийн орчимд “Ар Гүнт”-ийн даваа орчмын газарт хүн тээвэрлэж явсан автомашин осолдлоо.

Эх сурвалжийн мэдээллээр Хуульзүйн яамны харьяа Хууль сахиулах их сургуулийн багш, ажилчдын зорчиж явсан том оврын автобус “Ар Гүнт”-д осолдсон байна. Ослын улмаас зургаан хүн амиа алдсан гэх мэдээлэл ирээд байна.

Үүнээс гадна 30 гаруй хүний бие байдал хүнд байгаа бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн, яаралтай эрчимт эмчилгээнд орсон байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …