“Тэнгэр” хамтлагийн дуучин Б.Дорждэрэм “Энхийн элч” анхны бие даасан тоглолтоо хийнэ

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, цахилгаан хөгжмийн “Тэнгэр” хамтлагийн дуучин, ахлах ахлагч Б.Дорждэрэм “Энхийн элч” анхны бие даасан тоглолтоо 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 19:00 цагт “UB PALACE”-ийн концертын их танхимд хийх гэж байна.

Ахлах ахлагч Б.Дорждэрэм нь 2000-2005 онд “Хөгжим бүжгийн коллеж”-ийг хөгжимчин мэргэжлээр, 2005 онд СУИС-ийн дуулаачийн ангид эчнээгээр суралцаж төгссөн. Мэргэжлээрээ УДБЭТ, Үндэсний их театрт ажилласан байсан.

Харин 2015 оноос хойш ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, цахилгаан хөгжмийн “Тэнгэр” хамтлагийн дуучнаар ажиллаж байна.

Энэ хугацаанд нийслэлийн цэргийн хүрээний байгууллагуудын дунд зохион байгуулагддаг ”Монгол цэргийн жавхаа-2016’’ үлээвэр хөгжимчдийн улсын уралдаанд тэргүүн байр,  2018 онд зохион байгуулагдсан МУСТА, хөгжмийн зохиолч Н.Сандагсүрэнгийн нэрэмжит “Үлээвэр хөгжимчдийн улсын  анхдугаар уралдаан”-д оролцож, гуравдугаар байр эзэлж байсан.

Мөн тэрээр ОХУ-ын Саратов, Улаан-Үд, Эрхүү зэрэг хотуудад “Ялалтын баярын тоглолт” болон “Үлээвэр хөгжимчдийн фестиваль”-д оролцож, ая дуугаа өргөж байсан юм.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …