Монголын хуульчдын холбооны дөрөвдүгээр их хурал бямба гарагт болно

Монголын Хуульчдын холбооны ээлжит дөрөвдүгээр их хурал 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08:00 цагт “Корпорэйт конвеншн центр”-ийн “Концерт холл” танхимд эхэлнэ. Хуралд 525 хуульч төлөөлөгчөөр оролцох бөгөөд хурлаар дараах 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Үүнд:

Хуульчдын холбооны Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан;
Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааны тайлан;
Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайлан;
Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан;
Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүнийг батламжлах, чөлөөлөх;
Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнийг батламжлах, чөлөөлөх;
Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх.\

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …