БНХАУ-ын 700 гаруй иргэдийг саатуулсан явдалтай холбогдуулж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Яг одоо байгаа мэдээллээр 740 орчим иргэнийг саатуулаад байгаа ч нэмэгдэх хандлагатай байна гэдгийг хуулийн байгууллагынхан хэлж байна. Эцсийн байдлаар тодорхой мэдээллийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний дараа хэвлэлийнхэнд өгөх учраас үйл явцыг хуулийн хүрээнд, прокурорын хяналт дор мэдээлэх боломжтойг ойлгоно уу. Засгийн газар зарим мэдээллийг дарсан гэхчлэн улстөржүүлсэн мэдээллүүд явж байна. Тийм зүйл огт байхгүй. Засгийн газрын хуралдааны дараа тодорхой буюу албан ёсны мэдээллийг өгнө” гэв.