Огцом өссөн баяр наадмын зардал юуг өгүүлнэ вэ?

naadam20090714Дэлгэр зуны  7-р сард,  дэнж  хотойтол  нааддаг,  дэлхийд  ганцхан монгол наадам болох ойртлоо.  Үүнтэй холбогдуулан  төр засгийн байгууллагуудын зүгээс баяр наадмын бэлтгэл хангах асуудлаар хуралдаж, зарцуулах хөрөнгө төсвийн тухайгаа хэлэлцжээ.  Сонирхолтой нь баяр наадмын төсөв өмнөх жилээс хэд дахин  өсжээ. Тухайлбал,  наадмыг зохион байгуулахад  оролцох зөвхөн  соёл урлагийн салбар хороо энэ жил 969.6  сая төгрөг  буюу бараг тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ.  Гэтэл 2012 оны наадмаар эл салбар хороо 82.2  сая төгрөгт багтааж үйл ажиллагаагаа явуулж байсан  ажээ.

Энэ жилийн наадмаар нийт 3.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар болж байгаа нь ноднингийн   баяр наадамын төсвөөс даруй бараг 5 дахин их  байгаа юм. Зарим хүмүүс  ийм их хөрөнгө төсөвлөснийг нь  хараад   ардчилалынхан  маань  энэ жилийн наадмаар  “түрүүлсэн моринд цэвэр алтан медаль, түрүүлсэн  бөхөд алтан утсаар нэхсэн нөмрөг, түрүүлсэн суранд  алтан сум”  өгөх юм болов уу хэмээн хошигноцгоож   байна.

581656_574109349276877_716366513_n

Гадныхан Монголчууд биднийг “олон сар хураасан хоол хүнсээ цагаан сарын хэдхэн хоногт идэж бараад дуусгадаг” гэдэг шиг  олон зүйлд үр ашигтай зарцуулж болох  хөрөнгө мөнгөө баяр наадмын 2-3  хоногт зориулаад дуусгачих нь  хир зрэг  оновчтой шийдвэр  вэ? Мэдээжийн  хэрэг эдгээр зардлуудаар баяр наадмыг  аятайхан  тэмдэглэхэд чиглэсэн олон ажил үйлчилгээг санхүүжүүлж хэрэгжүүлэх байх. Гэхдээ л зөвхөн наадамд зориулж хэтэрхий их хөрөнгө зарцуулахаар төлөвлөөд байх шиг.

Наадмын дараа намар гэдэг.  Удахгүй 9 сарын 1-ны өдөр ирж, хүүхэд багачууд сургууль цэцэрлэгтээ явах цаг болно. Тэр үед   бид хөрөнгө мөнгөний шалтгаанаас болж зарим сургууль цэцэрлэгийнхээ засварыг хийж чадалгүй, үүд хаалгыг нь нээж, хүүхэд багачуудаа хүлээн авч чадаагүй тухай мэдээллийг бишгүй л сонсдог. Тэгвэл  баяр наадамд зарцуулж байгаа энэ их үргүй зардал,  хөрөнгө мөнгөнөөс  ядаж сургууль цэцэрлэгүүдээ засвар хийх хөрөнгийг авч хоцровол ямар вэ?

Ийнхүү баяр наадмын зардал өмнөх жилүүдээс  их хэмжээгээр  огцом өссөн  нь олон түмний дунд төсвийн хөрөнгө мөнгийг үргүй зарцуулах, шамшигдуулах, хувьдаа завших  гэсэн  эрх баригчдын оролдлого гэж  дүгнэх хандлага байна.

А.Тамир

ugluu.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …