Талбайгаа хогийн сав болгохгүй шүү

Маргааш хүүхэд бүрийн тэсэн ядан хүлээдэг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болох гэж байна. Энэ өдөр хүүхэд бүр л гоё ганган хувцасаа өмсөж, томчуудын хамтаар баярлахаар “Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Зайсан толгой, Бурхан багшийн хөшөө болон голын эрэгт очиж салхилах” зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Тиймээс ч жил бүрийн зургаан сарын нэгэнд нийслэл хот маань тэр чигтээ хүүхэд багачуудаар дүүрч, инээд хөөр аз жаргалаар цалгиж байдаг. Харамсалтай нь эл өдрийн орой тэдний баярлаж өнгөрсөн бүх газрууд яг л хогийн цэг мэт болсон байдаг нь харамсалтай. Тэр дунддаа төв талбай бол бүр авах юмгүй болсон байдаг.

575583_609313092413051_1942070520_n

Яг эл зурган дээр байгаа дүр зураг энд тэндгүй л орхигдон үлдэж, өнөөх л ТҮК-хэн маань ажилдаа гарна. Тиймээс энэ жил эцэг эхчүүд болон хүүхдээ баярлуулахаар авч гарч буй иргэд маань талбайгаа хогийн сав болгохгүй байхыг хүсэж байна. Та хаана ч явсан хотын маань эргэн тойронд хогийн сав элбэг болсон шүү дээ. Хэдхэн алхаад л хогоо хогийн саванд хаячих. Эсвэл авч яваа цүнх савандаа хийгээд дараа нь хаяж болно шүү дээ.

Нийслэлчүүдээ хүүхдүүдээ ухамсартайгаар баярлуулцгаая!

ugluu.mn

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …