Сүхбаатарын талбайд барааны төвлөрсөн худалдаа хийхгүй

images Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвтэй хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Сүхбаатарын талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй газруудад зөвлөмж хүргүүлжээ.

Уг зөвлөмжид байгууллагуудыг талбайд байрлуулсан асар майхан, лангуугаа нурахааргүй байрлуулах, цахилгааны гэмтэл зэрэг гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэхийг сануулжээ. Түүнчлэн 11:00-12:30 цагийн хооронд хөгжим, өсгөгч ажиллуулахгүй байхыг үүрэг болгосон байна.
Харин худалдаа, үйлчилгээний чиглэлээр хүүхдийн бэлгэнд оюун ухаан, сэтгэхүй хөгжүүлэхүйц ном, эвлүүлдэг шоо, зураг, хичээлийн хэрэглэл, хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтөд хор нөлөөгүй эко бүтээгдэхүүн оруулах, гялгар уутнаас татгалзахыг зөвлөжээ.

үнээс гадна хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй, буруу шошготой хуурамч бүтээгдэхүүн, бүх төрлийн хийжүүлсэн ундаа, чипс, цэлцэгнүүр, будаг, чихэр ихтэй ундаа, поп корн худалдах, барааны төвлөрсөн худалдаа хийх, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хортой тэсэрч, дэлбэрэх, хурц үзүүртэй, зүүтэй тоглоом худалдах, түүгээр үйлчилгээ явуулах, урамшуулахыг хоригложээ.
Дашрамд дурдахад Сүхбаатарын талбайд баярын өдөр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрлийг 17 компани авсан байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …