Сурагчдыг томоохон байгууллагуудын үйл ажиллагаатай танилцуулана

imagesНийслэлийн өдрийг угтан 160 гаруй сурагчийг нийслэлийн томоохон байгууллагуудын үйл ажиллагаатай танилцуулах аялал зохион байгуулах гэж байна.

Аяллыг нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Боловсролын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд аялалын хүрээнд “Дулааны II цахилгаан станц” ТӨХК, “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ХК, “Ус сувгийн удирдах газар”, “Цахилгаан тээвэр” зэрэг томоохон аж ахуйн газар, соёлын болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагатай танилцах ажээ.

Зохион байгуулагчид нийслэлийн ЕБДС-ын 160 гаруй сурагчийг дөрвөн хэсэг хуваан тодорхой маршрутын дагуу авч явах юм. Аялал өнөөдрөөс эхэлж байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …