Автобусны камераар жолооч нарыг хянаж, ТОРГУУЛЬ ногдуулна

Өнөөдрийн байдлаар үйлчилгээнд явж байгаа автобуснуудын хөдөлгөөнд оролцох дундаж хурд 18 км/цаг, ачаалалтай үед 5 км/цаг байна. Үүний гол шалтгаан нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй тээврийн хэрэгслүүд нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцох давуу талыг алдагдуулж байгаатай холбоотой аж.

Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газар, нийтийн Тээврийн үйлчилгээний газар, Зорчигч тээврийн нэгтгэлүүд хамтран нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хурдыг нэмэх зорилгоор нэгдүгээр эгнээгээр тэмдэг зөрчиж зорчдог, автобусны буудлууд дээр байнга зогсож “халтуур” хийдэг жолооч нарт хариуцлага хүлээлгэх ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Ингэхдээ нийтийн тээврийн автобуснуудад суурилуулсан дүрс бичлэгийн камераар баримтжуулан зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр болжээ.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газар

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …