ХОС ЗҮРХЭЭ ХАМГААЛЪЯ: Чинбаад “Niciton & Friends”, “Аравт” тоглолтыг зориулна

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо мэс засалд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ.

Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан эмчилгээ хийлгэхэд бэрхшээл гарч байгаа тул Монголын урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, уран бүтээлч гэр бүлд туслах “Хос зүрхээ хамгаалъя” хандивын аян өрнүүлэх, тоглолт хийх санаачилга гаргаад байна.

Өчигдөр /2019.01.07/ аяныг зохион байгуулагчид хуралдаж, 2020 оны хоёрдугаар сарын 1-нд “Niciton & Friends” тоглолт, хоёрдугаар сарын 2-нд мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэгдсэн “Аравт” тоглолтуудыг зохион байгуулахаар боллоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдрөөс эхлэн зохион байгуулалтыг хариуцаж авсан багуудаас танилцуулах аж.

“Хос зүрхийг хамгаалъя” сайн үйлсийн аянд Өвөрмонголчууд ч нэгджээ. 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …