Төрийн албаны шалгалт хойшиллоо

Төрийн албаны зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан цаг үеийн шаардлагатай зарим асуудлаар шуурхай шийдвэр гаргалаа.

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цахимаар явуулж байгаа бөгөөд энэ ажил 1 дүгээр сарын 30-ны өдөр товлогдсон хугацаандаа дуусна. Харин энэ оны 2 дугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, ерөнхий шалгалтын хугацааг хорио цээрийн дэглэм цуцалсны дараа дахин товлож жич зарлахаар боллоо.

http://credit-n.ru/offers-zaim/fastmoney-srochnyi-zaim-na-kartu.html

Санал болгох мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.15-06.19

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 15-НААС 19-НИЙ …