Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргүй тараана

Өмнөд хөршид дэгдсэн шинэ коронавирус дэлхий нийтэд тахлын хэмжээнд хүрэх аюул тулгараад байгаа юм. Монгол Улсад одоогоор бүртгэгдээгүй ч халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж буй. 

Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо эхний ээлжинд 10.000 маск оёж, юм бүхний түрүүнд явдаг эмч, эмнэлгийн ажилчид, цагдаа, онцгой байдлын алба, асрамжийн газар, сэтгүүлчдэд үнэ төлбөргүй тараахаар ажиллаж байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд, хайртай хүмүүсийнхээ төлөө, эрүүл нийгмийн төлөө сайн дураараа маск оёх иргэд МЭХ-той холбогдоно уу.

Жич: Гэрээрээ оёж болно.

Хайртай хүмүүсийнхээ төлөө гараа сайн савандаж угааж, амны хаалтаа тогтмол зүүхийг МЭХ-ноос уриалж байна.

http://credit-n.ru/avtokredit.html

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …