Амгалан амаржих газар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах нь” үзүүлэх сургалт зохион байгууллаа

Эрүүл мэндийн сайдын 2020 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 93 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн Амгалан амаржих газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран шинэ коронавирусын (COVID-19) болзошгүй халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авах үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаа нь Нийслэлийн Амгалан амаржих газрын Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг шинэ коронавирусын (COVID-19) болзошгүй халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбоотой гарсан Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаал, албан даалгавар болон холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийн биелэлтийг танилцуулж, шинэ коронавирусын сэжигтэй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, тусгаарлах өрөөний бэлэн байдал, зохион байгуулалт, хамгаалах хувцсыг зөв өмсөх, тайлах, халдварын үеийн ариутгал, халдваргүйтгэл хийх, мэдээллийг үнэн зөв, шуурхай дамжуулах ур чадварыг эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад олгосон үр дүнтэй сургалт боллоо.

Үзүүлэх сургуулалтанд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл болон амаржих газрын удирдлага, эмч эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд оролцлоо.

http://credit-n.ru/trips.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …