Боорцогны гурилыг хөнжлөөр хучин, үйлдвэрлэл явуулж байжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн А/223 захирамжийн биелэлтийг шалгах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Могойн дов” ХХК-ийн боорцогны үйлдвэрт хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тухайн үйлдвэр нь 
 

  • Зөөврийн устай
     
  • Гар угаах угаалтуургүй
     
  • Боорцогны зуурмагийг хөнжлөөр хучсан
     
  • Шал, хана, тааз нь угааж цэвэрлэх боломжгүй
     
  • Эрүүл ахуйн шаардлага хангахгүй баригдаж дуусаагүй барилгад зөвшөөрөлгүй үйлдвэрлэл явуулсан болох нь тогтоогджээ.
     

Иймд, улсын ахлах байцаагчийн актаар “Могойн дов” ХХК-ийн боорцогны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, 240 кг зуурмагийг устгахаар битүүмжлээд байна. Түүнчлэн Зөрчлийн хэрэг нээн, хяналт шалгалт үргэлжилж байна.


 

http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …