Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Манай улсад Covid19-ийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Улаанбаатар болон аймаг, сумд руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 16-ны 7:00 цаг хүртэл хөл хорио тогтоогоод байсан. Тэгвэл зорчигч хөдөлгөөний хязгаарлалтыг үргэлжлүүлэхгүй гэдгийг энэ үеэр мэдээллээ.
ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Маргааш өглөөнөөс буюу гуравдугаар сарын 16-ны 07:00 цагаас авто замын хөдөлгөөнийг нээж, хэвийн үргэлжлүүлнэ. Харин зах, худалдааны төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг Нийслэлийн онцгой комисс хуралдан шийднэ” гэдэг мэдээлэл өглөө.