“Юнител” групп 100 сая төгрөгийг хандивлалаа

Үүрэн холбооны “Юнител” групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, 50 сая төгрөгийг бэлнээр өнөөдөр Улсын онцгой комисст хандивлалаа.

Мөн 500 хүн онлайнаар хурал хийх боломжтой хурлын системийн жилийн эрх, хуралд шаардлагатай 50 ширхэг веб камер, Онцгой комиссын Улаанбаатар, орон нутгийн постуудад 50 ширхэг гэр интернетийг бүтэн жилийн эрхтэй, 450 ширхэг 12 GB дата бүхий 8000 төгрөгийн цэнэглэгч карт буюу нийт 100 сая төгрөгийн хандивыг өгсөн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

http://credit-n.ru/offers-zaim/zaymer-online-zaymi.html

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …