Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ахмадууд хандив өргөлөө

Ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалахад хүчин зүтгэж, дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа албан хаагчдад хувийн хэвшил болон иргэдийн зүгээс хандив өргөсөөр байна.

Өнөөдөр НЗДТГ-аас тэтгэвэрт гарсан ахмадууд болон ахмадын зөвлөл хамтран  хоёр сая төгрөгийн хандив өргөлөө. Ахмадын зөвлөлийн дарга Г.Янжив “Дэлхий нийтэд тархаад буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн удирдлагууд маш эрчимтэй хэрэгжүүлж байгаа. Өдөр шөнөгүй ажиллаж ард иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа албан хаагчиддаа талархаж байна” гэв.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн 6000 гаруй албан хаагчид зөвлөмж мэдээ хүргэж эргүүлээр  ажиллаж байна. 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …