ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэнэ

german_mgl_flag-middleМанай “Гуравдагч хөрш”, Европын холбооны хамгийн гол түнш-Холбооны Бүгд Найрамдах Герман улстай манай улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх оны нэгдүгээр сарын 31-нд тохионо.

40 жилийн өмнө тогтоосон харилцаа өдгөө нийгмийн бүхий л салбарыг хамарсан хамтын ажиллагаагаар өргөжин тэлж “Иж бүрэн түшлэлийн” харилцаанд хүрчээ.

40 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын хуралдаанаар баталсан бөгөөд хорооны даргаар Гадаад харилцааны сайд Л.Болд ажиллана.

Хоёр орны хооронд 1974 онд дипломат харилцаа тогтоосон хэдий ч Монголын анхны сэхээтнүүд тус улсад боловсрол эзэмшиж эхэлсэн 1920-иод оны сүүл үеэс хамтын ажиллагаа эхэлсэн гэж үздэг. Энэ харилцаа эрчээ алдалгүй явсаар өнөөдрийг хүртэл 30 мянган монгол залуус Германд боловсрол эзэмшжээ.

Мөн 1995 онд манай улстай харилцааны үндсийн тухай хамтарсан тунхаглал байгуулж, харилцааны үндсэн зарчим, хамтын ажиллагааны чиглэлүүдээ тогтосон өрнөдийн анхны орон юм.

–Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Бодлого зохицуулалтын газрын дарга Д.Цогт-Очирыг тус газрын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Тэрбээр 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 2004-2006 онд Байгаль орчны дэд сайд, 2009-2012 онд Сангийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

–Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …