БНСУ-д амьдарч байгаа монголчуудад МЭХ 10.000 амны хаалт илгээнэ

Шинэ коронавирус буюу COVID-19 цар тахалаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо Улсын хэмжээнд 50 мянга гаруй амны хаалт оёж, ЭМЯ-нд 10.000 амны хаалт хүлээлгэн өгсөн.

Түүнчлэн МЭХ-ны аймаг, нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөл орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллага болон онцгой комисст сайн үйлсийн аян өрнүүлж мөнгөн тусламж үзүүлэхийн зэрэгцээ халуун аарц, чацаргана өгч сэтгэлийн дэм үзүүлсээр байна.

Монгол улсад COVID-19 цар тахалаар өвчилсөн Франц иргэний ойрын хавьтлын хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гарч, иргэн бүр хариуцлагатай байж,  дор бүрнээ хичээж байна. Харин БНСУ-д нөхцөл байдал хүнд байгаа талаар тус улс дахь МЭХ-ны төлөөлөгчийн газар болон Монгол иргэд мэдээлсээр байна.

БНСУ-д нийт 50 мянга гаруй Монгол иргэн ажиллаж, амьдарч, суралцаж байгаагаас 30.000 орчим нь эмэгтэй, гурван мянга гаруй нь хүүхэд байна. Солонгос улсад амны хаалтын хүрэлцээ муу, ялангуяа хууль бусаар амьдарч буй гадаадын иргэдэд амны хаалт олдохгүй байгаа юм.

50 мянга гаруй Монгол иргэн гэдэг нэг аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний тоо. Ялангуяа Монгол Улсын өрх бүрээс нэг иргэн тус улсад ажиллаж, амьдарч, олсон орлогоосоо ар гэр рүүгээ явуулдаг. Иймд Монгол Улсын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулдаг БНСУ дахь монголчууддаа МЭХ-ны 21 аймаг, Нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөл /9 дүүрэг/, болон сайн дураар гэртээ амны хаалт оёж хандивласан иргэдээс цуглуулсан 10.000 амны хаалтыг МЭХ тун удахгүй хүргүүлнэ.

Элэг нэгт монголчууддаа туслах аянд ХАРИУЦЛАГАТАЙ иргэн таныг нэгдэхийг МЭХ-ноос уриалж байна.

http://credit-n.ru/offers-zaim/otlnal-microzaimi.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …