С.Цогтгэрэл: Бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, үнэд хяналт тавин ажиллаж байна

Улсын онцгой комиссын шийдвэрээр байгуулагдсан Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллийн хурлаа хийлээ. Хурлын үеэр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.

ШӨХТГ-ын дэд дарга С.Цогтгэрэл “Улс оронд бий болоод буй онцгой нөхцөл байдлын үед бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, үнэд хяналт тавин ажиллаж байна. 115 тусгай утсанд даваа гарагаас өнөөдрийг хүртэл хугацаанд 194 иргэнээс санал гомдол ирсний 134 нь худалдаа үйлчилгээний салбартай холбоотой байна. Эдгээрийн дийлэнх нь борлуулж буй үнээ ил тавихгүй байгаа талаар мэдээлсэн. Гомдол мэдээллийн дагуу аж ахуйн нэгжүүдэд ажиллан, зөрчлийг арилгуулсан. 

Монгол Улсад гуравдугаар сарын 16-нд коронавирусийн халдвар нэмж бүртгэгдсэний дараагаар мах, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бий болгохгүйн тулд улсын байцаагч нар томоохон зах, худалдааны төвүүдэд хяналт тавьсан. Ингэснээр ямар нэгэн бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй” гэсэн мэдээлэл өглөө.

http://credit-n.ru/offers-zaim/joymoney-srochnye-online-zaymi.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …