Хэнтий аймаг төрийн болон хувийн 400 гаруй үйлчилгээг цахимаар хүргэж байна

“Гэрэгэ Системс” ХХК болон “Бумбат Алтай ҮЦК” ХХК-тай хамтран “Гэрэгэ Киоск” машиныг хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд ойртуулан аймаг болон дүүргүүдийн 80 гаруй байршилд байрлуулаад байгаа.

Хэнтий аймаг Гэрэгэ Киоскыг суурилуулсан анхны аймаг боллоо. Ингэснээр Улсын бүртгэлийн үйлчилгээ, 1072 хувьцааны данс нээх зэрэг төрийн болон хувийн хэвшлийн 10 гаруй үндсэн үйлчилгээ, 400 орчим дэд үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ. Хувьцааны дансаа нээх, арилжаанд оролцох, үйлчилгээ авахад танд ердөө ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ, ТӨЛБӨРИЙН КАРТ байхад л хангалттай.

Хэнтий аймгийн иргэд сумдаас аймгийн төвд ирж бүртгэлийн үйлчилгээ хийлгэхгүйгээр бүх үйлчилгээг сумынхаа Гэрэгэ Киоск машинаас авах боломжтой.

Тун удахгүй Монгол орны өнцөг булан бүрт хүргэж, үнэт цаасны арилжаанд оролцох боломжийг иргэн бүрт хүргэхээр ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7777-3773,  7011-2166 дугаараас аваарай.

http://credit-n.ru/about.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …