УОК: Амны хаалтгүй иргэдэд зах, худалдааны төв үйлчлэхгүй

Улсын Онцгой комиссын шийдвэрээр “Амны хаалтаа зүүцгээе” аяныг ирэх сарын 31 хүртэл үргэлжлүүлэх, амны хаалтгүй иргэдэд зах, худалдааны төв үйлчлэхгүй байх шийдвэр гаргалаа. 

Мөн олон нийтийн байцаагч нарын тоог нэмэгдүүлэх, БНСУ руу хийх нислэгийг бэлтгэл ажлаа сайтар хангасны дараа дахин хэлэлцэхээр боллоо.

Түүнчлэн ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг татан авахаар шийдвэрлэсний дагуу 300 гаруй иргэдийг Алтанбулаг боомтоор зохион айгуулалттайгаар улсын хилээр нэвтрүүлж, тусгаарлах ажиллагааг зохион байгуулж байна. 300 орчим иргэн ирэхээс дийлэнх нь оюутан байгаа бөгөөд хүн тус бүрийг нэг өрөөнд байхаар тусгаарлалт хийж, ХӨСҮТ-өөс оношлуурын баг явж ажиллахаар боллоо.

http://credit-n.ru/offers-zaim/greenmoney-online-zaymi-za-20-minut.html http://credit-n.ru/oformit-kredit-online.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …