С.Амарсайхан: Тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэр гараагүй

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас автомашины дугаарын хязгаарлалтыг орон даяар хийх талаар мэдэгдсэн боловч Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас хөдөлгөөнийг хязгаарлахаар санал болгож буй энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцээгүй хэмээн мэдэгдлээ.

Мөн маргаашаас эхэлж автомашины хязгаарлалтыг тэгш, сондгойгоор зорчуулах талаар Улаанбаатар хотын дарга шийдвэр гаргаагүй гэдгийг цахим хаягаасаа мэдээллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өөрийн фэйсбүүк хуудаснаа “УОК-н Шуурхай штабаас автомашины дугаарын тэгш,сондгой хязгаарлалт хийх санал, чиглэл ирсэн ч эцсийн шийдвэр гараагүй. Бид аль болох тѳвлѳрлийг сааруулах, олноор зорчуулахгүй байхад анхаарч байгаа учир дээрх саналыг нухацтай судалж байж шийднэ” хэмээн бичжээ.

http://credit-n.ru/offers-zaim/mgnovennye-zaimy-na-kartu-bez-otkazov-kredito24.html http://credit-n.ru/blog-single-tg.html

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …