МАН: ЖДҮ-д холбогдсон гишүүдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй

УИХ дахь  МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ  2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор  мэдэгджээ.

Тодруулбал, ЖДҮХС-аас зээл авсан, шалгагдаж байгаа, хууль зөрчсөн УИХ-ын гишүүдийг намаасаа сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх өөрийн байр сууриа албан ёсоор илэрхийлсэн байна. ЖДҮХС-гийн зээлд холбогдсон МАН-ын гишүүд дотроосУИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын гишүүний  бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 3-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн. Мөн Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд нарыг яллагдагчаар татагдсан гэдгийг мэдэгдсэн юм. 

http://credit-n.ru/kredity-online-blog-single.html http://credit-n.ru/zaymi-na-kartu-blog-single.html

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …