Эрүүл эндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө.
Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ОХУ-д өчигдрийн байдлаар коронавирусийн 2,649 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүний 50 гаруй хувь нь 49 хүртэл насны хүмүүс байна. Өвчлөл ихсэж байгаа учраас Москва хотод хөл хориог чангатгаж дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн зөвшөөрөлгүй бол метронд суухгүй байх журам хэрэгжиж эхлэх гэж байна.
Манай хөрш Эрхүү мужид 57 тохиодол бүртгэгдсэн байна. Үүнд 15 хүртэл насны 10 хүүхэд байгаагийн хамгийн бага нь долоон сартай хүүхэд байна. Энэ нь бага насны хүүхэд өвчилсөн дөрөв дэх тохиолдол юм.
Нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гарган визийн хугацаа дуусч байгаа гадаад иргэдийн визийг зургаадугаар сарын 15-н хүртэл сугах шийдвэр гаргасан байна.
Манай улсын хувьд 1,227 иргэн тусгаарлалтад байна. Үүнээс 226 иргэн гэрээр тусгаарлагдахаар гарсан. Тусгаарлагдсан иргэдэд нийт дөрвөн их эмч, 27 дадлагчигч эмч эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна” гэлээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийд 2.330.967 хүн халдвар аваад байгаа гэнэ. Үүнээс 160700 хүн амь насаа алдаад байна. Одоо эмнэлэгт 1.5 сая хүн эмнэлэгт хэвтүүлэн эмчүүлж байна. АНУ, Иран, Мтали, Испани, Швейцар улсууд голомт болон тархаж байгаа аж. Манай хойд хөрш ОХУ-д халдвар эрчимтэй тархаж байгаа нь түгшүүр төрүүлж байна. Сүүлийн 24 цагт ОХУ-д 1785 шинэ тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 36793 боллоо. Энд 113 хүн нас бараад байна. Сүүлийн нэг өдөрт Эрхүүд 57, Буриадад 115 халдварын тохиолдол илрээд байгаа. Гэхдээ ОХУ-ын эрдэмтэд эдгэрсэн өвчтөний цуснаас плазма гарган авч, гурван өвчтөнд эмчилгээ хийж үзэхэд үр дүнтэй болсон. Тиймээс эдгэрсэн хүмүүст цусаа өгөхийг уриалж байгаа юм.
Сүүлийн үед Япон улсын Токио, Осака гэсэн том хотуудад халдварын тохиолдол ихээр илэрч байна. Японд нас барсан хзний тоо 712 болсон. Голланд, Бельгид халдварын тоо нэмэгдсээр байна.