Гурвалжингийн хос гүүрийн хөдөлгөөнийг түр хаана

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд  байрлах Гурвалжингийн хос гүүрийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цагаас 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэв гажилтын заадас засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.

Гурвалжингийн хос гүүрийн зүүн талын гүүрийн хэсэгт том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байдгаас шалтгаалан хэв гажилтын заадаст эвдрэл гарсан юм байна.

Засварын хугацаанд гүүрийг бүрэн хаахгүй сөрөг хөдөлгөөнөөр зорчихоор зохион байгуулалтыг хийх тул зорчигчдыг замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас анхаарууллаа. 

http://credit-n.ru/offers-zaim/sms-finance-express-zaimy-na-kartu.html http://credit-n.ru/vklady.html

Санал болгох мэдээ

Сар шинийн өдрүүдэд 12 байгууллага бэлэн байдалд ажиллана

Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 17-23-нд инженер хангамж болон нутгийн захиргааны 12 байгууллагын удирдлага “Улаанбаатар …