Нийслэлийн захын хүнсний дэлгүүрт хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдах зөрчил их байна

Нийслэлийн захын хүнсний дэлгүүрүүдэд хугацаа дуусах дөхсөн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалтын горим алдагдсан, хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах зөрчил дутагдлууд нийтлэг байгааг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
ШӨХТГ-ын шуурхай ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 36-р хороо, Улаанчулуутын орчмын зарим хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт явуулсан байна.

Тус дүүргийн 5 хүнсний дэлгүүр хяналт шалгалтад хамрагдсан бөгөөд тухайн дэлгүүрүүдэд худалдан борлуулж буй өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ, нөөц, хангамж болон нийлүүлэлт хэвийн явагдаж байжээ.

Харин хяналт шалгалтын явцад хүүхдэд зориулсан чихэр, амттан зэрэг зарим бараа бүтээгдэхүүний хугацаа хэтэрсэн, гарал үүсэл тодорхойгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрснийг газар дээр нь арилгуулж хэрэглэгчийн эрхийг хангаж ажиллах шаардлагыг тавьсан байна.
Тиймээс иргэд, хэрэглэгчдийг тухайн бүтээгдэхүүний хадгалах хугацааг заавал шалгаж худалдан авалт хийхийг Шударга өрсөлдөөн хэрэглэгийн төлөө газраас зөвлөлөө.

http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html http://credit-n.ru/offers-zaim/migcredit-dengi-v-dolg.html

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …