Улаанбаатарт өдөртөө 17 хэмийн дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр  нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхи салхилж,  шороон шуурга шуурахыг  анхааруулж байна.

2020 оны 04 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, Халх голын сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.  Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал хээрийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дорнод, Дарьгангын  тал нутгаар 7-12 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон Сэлэнгийн сав газраар 19-24 хэм,  бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ.  Өдөртөө 15-17 хэм дулаан байна.

http://credit-n.ru/offers-zaim/vashi-dengi-zaim.html http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …