Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаад дэмжлэг үзүүлж БОАЖЯ-ны харьяа байгууллагууд Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.
Тус яамны харьяа Улсын тусгай хамгаалалтын газрын ажилтан, алба хаагчид 10.416.446 төгрөгийн хандивыг хүлээлгэн өглөө.
Хандивын аянд нэгдэж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян илэрхийллээ.
Мөн “Монфилтер” брендийн автомашины агаар шүүгч үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч “Батжинбат” ХХК-аас 10 сая төгрөгийг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.
Тус компани нь 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийллээ.