Уншигч таныг гайхалтай стратеги төлөвлөгөө бүхий Инстаграм маркетинг хийж эхэлсэн гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ таны маркетинг зөв зүйтэй, хэрэглэгчдэд хүртээмжтэй явж байгааг мэдэхгүй бол дүгнэлт, тайлан гаргаж чадна гэж үү? Үгүй л дээ.
Инстаграм 2020 он төгсгөл гэхэд 1.4 тэрбум хэрэглэгчтэй болно гэж үзсэн бөгөөд дараах гайхалтай үзүүлэлтүүдийг харцгаая:
- Инстаграм нь Apple Store дээр 2 дахь хамгийн их татагдаж буй апп юм.
- Бизнесийн байгууллагуудын 75.3% нь Инстаграм маркетинг хийдэг.
- Хамгийн их хандалттай 3 стори тутмын 1 нь бизнесийн чанартай байдаг.
- Инстаграм дээр хүн өдөрт дор хаяж 28 минутыг зарцуулдаг.
- How to? буюу үүнийг хэрхэн хийдэг вэ? төрлийн контент хамгийн их хандалт авдаг.
Инстаграм нь өөрийн гэсэн аналитикийн платформгүй ч гэсэн апп дотроо дагагчдын өсөлтийн хувь, хүртээмж болон хандалт авсан хувийг харуулдаг. Үүнийг харах их амархан бөгөөд таны оруулсан контентын зүүн доод хэсэгт View Insights товчин дээр дарахад тухайн контентын аналитик үзүүлэлтүүд гарч ирдэг.
Мөн хэрэв та Инстаграм бизнес аккаунтаа өөрийн Facebook Page-тэйгээ холбоод Instagram Promotion хийсэн тохиолдолд Facebook Ad Manager-ийн тусламжтай аналитикаа харах боломжтой байдаг. Ингээд л боллоо!
Арай бага боломжтой байна уу? Сэтгэлээр унах хэрэггүй ээ! Инстаграм маркетингтай хослуулан ашиглах боломжтой дараах платформуудыг санал болгож байгаадаа таатай байна.
Iconosquare
Энэхүү платформ нь шинэ пост оруулах өдрийг хуваарилах, хүмүүсийн комментыг хянах, болон Инстаграм аналитикаа хянах гэсэн 3 үндсэн механизм дээр суурилдаг. Мөн тус платформ дээр та өрсөлдөгч байгууллагынхаа мэдээллийг оруулж өгснөөр тус байгууллага ямар hashtag, ямар контент оруулж байгааг танд мэдээлдэг. Тус платформыг ашиглахад үнэтэй байдаг ч гэсэн эхний 2 долоо хоног үнэгүй ашиглах боломжийг танд олгодог.
Squarelovin
Тус платформ нь 100% үнэгүй ашиглах боломжтой. Мэдээж хэрэг ашиглах боломж цөөнтэй бөгөөд та зөвхөн Инстаграм дээрээ оруулсан контентынхаа хүртээмж, хандалт зэргийг цагаар, сараар, жилээр харах боломжтой.Мөн тус платформ нь таны контентын хандалт авч буй байдлыг тооцоолон өдрийн аль цагт, ямар давтамжтай шинэ контент оруулахыг тань тооцоолж өгдөг.
Pixlee
Ихэнх том групп компаниудын ашигладаг тус платформ нь хандалт, хүртээмж зэргийг харуулахаас гадна хэрхэн илүү их хандалт авчрах талаар зөвлөх үйлчилгээ үзүүлдгээрээ давуу талтай. Ихэнх шаардлагатай хэрэгслүүдийг нь үнэгүй ашиглах боломжтой байдгаараа маш их давуу талтай.
Union Metrics
Бусад платформуудтайгаа харьцуулахад хамаагүй үнэтэй ч гэсэн тус платформын давуу тал нь та яг ямар hashtag ашиглавал илүү хүртээмж авчрахыг тань хэлж өгдөг. Hashtag Analytic хийх тал дээрээ хамгийн шилдэг платформ шүү!
Эх суралж: https://www.bzp.mn/