Өндөржүүлсэн бэлэн байдлыг тавдугаар сарын 31 хүртэл сунгалаа

Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр /2020.04.28/ 10:00 цагт Төрийн ордонд эхэлсэн.

Тэгвэл дөнгөж сая Улсын Онцгой комиссын хуралдаанаар ирэх баасан /2020.05.01/ гарагт дуусгавар болох гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэрийг гаргаад байна. 

Энэ тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл фэйсбүүк дэх өөрийн албан ёсны пэйж хуудсаар мэдээлсэн байна. Тэрбээр “Дөнгөж сая Улсын онцгой комиссын 20 дахь удаагийн хурал болж 5-р сарын 31-нийг дуустал “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” хугацааг сунгалаа” гэжээ.

http://credit-n.ru/blog-listing.html http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …