Д.Нямхүү: Өчигдөр тусгай нислэгээр ирсэн таван хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр “Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Дархан-Уул аймгийн болон ХӨСҮТ-ийн лабораторид 217 сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

Үүнд дараах иргэд хамрагдсан:

-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ

-Тандалтын 74 хүн

-Дархан-Уул аймгийн лабораторид ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 21 жолооч, ажиглалтад тусгаарлагдаж байсан 99 хүнд давтан шинжилгээ хийлээ.

Өчигдөр эхний чартер нислэгээр ирсэн иргэдийг хүлээн авлаа. Эдгээрээс таван хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Өчигдөр ирсэн хүмүүсийг орой болтол байранд нь оруулах ажиллагаа явагдсан. Өнөөдөр эхний шинжилгээгээ хийж эхэлнэ.

Маскаа зүүх, нимгэн даавуун бээлий өмсөх, гараа сайн угаах, хоол ундаа сайн болгож хэрэглэхийг зөвлөе. Халуун цай, шөл уух нь бидний давуу тал. Энэ нь амьсгалын замын бактерийг уушги руу биш ходоод руу аваад орчихдог. Таны эрүүл мэнд таны гарт байгаа. Халдварыг дотроо алдчихаагүй тул сайн сайн хичээх хэрэгтэй. Хэдий олон дахин өгч байгаа ч уйдахын аргагүй зөвлөмж юм. Тэвчээр, хатуужилтай байж цаг хугацааг даван туулна. Бие биенээ хянаж, хатуу шаардлага тавьснаар цаг хугацаа болон коронавирусийг ялна” гэсэн мэдээллийг өглөө.

http://credit-n.ru/trips.html http://credit-n.ru

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …