Ж.Лхагвасүрэн: Чингэлтэй дүүргийн Шуурхай штаб хоёр дахь цагийн байдалд дадлага сургуулилалт хийж байна

“Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт үргэлжилж байна.

Өдрийн 15:30 цагийн байдлаар Чингэлтэй дүүргийн шуурхай штаб Улсын онцгой комиссын шуурхай штабаас өгсөн хоёр дахь цагийн байдалд ажиллаж байна.

Энэ үеэр сургуулийн удирдагч, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн “Ковид-19 халдварт цар тахлын эсрэг дадлага сургуулилалт өнөөдөр 08:30 цагаас нэгэн зэрэг эхэллээ. Одоогийн байдлаар дадлага сургуулилалт хэвийн үргэлжилж байна.

Манай дүүргийн шуурхай штаб Улсын онцгой комиссын шуурхай штабаас өгсөн хоёр дахь цагийн байдалд багийн гишүүд ажиллаж байна. Мөн манай дүүргийн штаб маргааш хөл хорио тогтоох бэлтгэл ажлыг хангах хүрээнд дадлага сургуулилалт эхлэхээс долоо хоногийн өмнө бэлтгэл ажлаа хангаад шуурхай штабын зохион байгуулалтад орж, зургаан багт хуваагдаж ажиллалаа.

Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан иж бүрэн сургуульд оролцсон албан хаагчид нэлээдгүй байгаа учраас энэ жилийн дадлага сургуулилалтыг зохион байгуулахад харьцангуй хүндрэл багатай байна” гэсэн мэдээллийг өглөө.

Улс, нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб, 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

“Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.

http://credit-n.ru/offers-zaim/zaymer-online-zaymi.html http://credit-n.ru/about.html

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …