Дадлага сургуулилтын үеэр хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр ажиллана

“Цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтыг тавдугаар сарын 07-ны өдөр буюу Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 08:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах юм.

Энэ арга хэмжээний үеэр тус дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоож цэргийн техник оруулж ирэн, албан хаагчид дадлага сургуулилалт хийх юм. Дадлага сургуулилтын үеэр нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэх түр хамгаалах байрыг ажиллуулж, хорио цээрийн үед хүүхэд хамгааллын чиглэлээр авах арга хэмжээг зохион байгуулна.

Мөн дүүргийн хэмжээнд өндөр эрсдэлтэй хүүхдүүдийн судалгааг гаргаж дадлага сургуулилтын үед эдгээр хүүхдүүдийг хяналтад байлгахаар ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

http://credit-n.ru/zaymi-nalichnymi-blog-single.html http://credit-n.ru/kreditnye-karty.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …