Гадаадад байгаа монголчуудад зориулсан “Шуурхай 119” аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүллээ

Эрүүл мэндийн яам болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар  хамтран  “COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 лавлах утсыг иргэдэд зориулан ажиллуулж эхлээд байгаа билээ.

Тус үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох үүднээс “Shuurkhai 119” мобайл аппликэйшн болгон хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн байна.  Энэхүү аппликэйшнээр Монгол Улсын иргэд дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүйгээр COVID-19-ийн лавлах төвтэй шууд холбогдож, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой ажээ.

Хилийн чанадад түр гацсан, тухайн амьдарч буй улс орноосоо эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө мэдээлэл авах боломжгүй байгаа болон хэлний бэрхшээл тулгараад буй иргэд маань  цар тахалтай холбоотой мэдээ мэдээллээс хоцрохгүй байх, баталгаагүй эх сурвалжаас найдваргүй мэдээлэл авахаас сэргийлэх зэрэг өндөр ач холбогдолтой юм байна.

Мөн энэхүү аппликэйшний утсандаа татаж суулгаснаар та коронавирусийн шинж тэмдгүүдийг тодорхойлох ДЭМБ-аас баталгаажсан асуумжийг бөглөж,  өөртөө болон өрөөл бусдад анхан шатны онош тавих боломжтой ба эдгээр мэдээлэл нь хувийн нууцлалыг хангах үүднээс ямар ч дата санд хадгалагдахгүй юм байна.

Wi-Fi болон мобайл датагаар ажилладаг, утсаар ярих, чат бичих боломжтой, мэдээллийн өндөр нууцлалтай “Shuurkhai 119” мобайл аппликэйшнийг CallPro компани нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй хийж хөгжүүлжээ.

Та өөрийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө зөвхөн баталгаатай эх сурвалжаас, үнэн зөв мэдээллийг хугацаа алдалгүй хүлээн авахын тулд  “Shuurkhai 119” аппликэйшнээ заавал татаж суулгаарай.

SHUURKHAI 119 APP ТАТАХ ХОЛБООС:

Android – https://play.google.com/store/apps/details?id=mn.callpro.shuurkhai
iOS – https://apps.apple.com/mn/app/shuurkhai-119/id1510331370

http://credit-n.ru/oformit-kredit-online.html http://credit-n.ru/offers-zaim/zaymer-online-zaymi.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …