Франц улсад цагаачлан амьдардаг нэгэн Португаль гэр бүл ой гарантай охиноо машиныхаа багаажинд хорьдог байсныг илрүүлжээ.
Тодруулбал, цагаачид охиноо төрсөн цагаас нь эхлэн багаажинд хорьдог байсан аж. Эл хэрэг охины ээж автомашинаа засуулахаар засварын газарт машинаа охинтойгоо хамт мартаж өгсөнөөр илэрсэн байна.
Засварчид машиныг оношлох гэж байхад багаажнаас нь сонин дуу гарсан тул багаажийг онгойлгосон аж. Гэтэл баас, шээсэндээ холилдсон бяцхан охин байсан аж. Тйимээс засварчид хурдхан цагдаад мэдэгдэж, эмнэлэгт хүргэжээ.
Эмч нар охиныг үзээд биеийн байдал нь маш муу, өсөлт муу, сэтгэцийн эмгэгтэй гэдгийг нь тогтоосон байна. Магадгүй охиныг байнга харанхуй багаажинд хорьж асаргаа үзүүлдэггүй байснаас охин сэтгэцийн өөрчлөлттэй болсон байх магадлал өндөр байгаа ажээ.
Тиймээс цагдаагийн газраас охины эцэг эхэд хүүхдийг хүчирхийлсэн хэмээн хэрэг үүсгэж, 10 жил хорих ял төлөвлөсөн байна. Мөн тус цагаач гэр бүл бяцхан охиноос гадна 10 хүртлэх насны гурван хүүхэдтэй байсан агаад тэднийг асрамжийн газарт өгөөд байгаа гэнэ.