Зайсангийн айлуудын халуун усыг 5 дугаар сарын 15-наас хязгаарлана

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Зайсангийн зүүн талын Дулаан дамжуулах төвөөс дулааны эрчим хүчээр хангагддаг 10 гаруй хотхоны 1,700 айл өрхийн дулаан хангамж 2019-2020 оны халаалтын улиралд доголдож, нэлээдгүй гомдол иргэд, хэрэглэгчдээс ирсэн.

Энэхүү халаалтын горим алдагдсан асуудал нь “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын зүгээс хийгдэх байсан техникийн шийдэл хэрэгжүүлэх шугам өргөтгөх ажлуудыг зураг төслийн дагуу хийгээгүйн улмаас үүссэн юм.

2020-2021 оны халаалтын улиралд дулаан хангамжийн хэвийн найдвартай хангах зорилгоор “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын зайлшгүй хийгдэх техникийн шийдэл хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгүүлэх Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “Үүрэг даалгавар өгөх тухай” 115 дугаар тогтоол гарсан.

Тухайн тогтоолын хэрэгжилтийг хангах үүрэг манай компанид өгөгдсөний дагуу хэрэглэгчдийн халаалт, халуун усыг 2020 оны 5 сарын 15-ны өдрөөс хязгаарлан зураг төслийн дагуу ажлуудыг хийлгэн гүйцэтгүүлэхээр ажил зохион байгуулагдана гэж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас мэдээллээ.

http://credit-n.ru/zaymi-online-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/creditplus-online-zaimi.html

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …