Мал эмнэлгийн явуулын хяналтын постуудыг малын халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд лабораторийн зориулалтаар ашиглах боломжтой

ХХААХҮЯ,  МЭЕГ-аас Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад дутагдалтай байсан Мал эмнэлгийн явуулын хяналтын пост,  сумдуудын тасагт иж бүрэн компьютерыг өнөөдөр гардуулан өглөө. Эдгээр мал эмнэлгийн явуулын постыг Өлзийтийн уулзвар, Тавантолгой, Шар хөтөлд байрлуулахаар төлөвлөсөн байна.  Энэхүү постуудыг малын халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд лабораторийн зориулалтаар ашиглах боломжтой юм. 

Ийнхүү ХХААХҮЯ, МЭЕГ-аас Дэлхий нийтэд тархаад байгаа Корона (COVID-19) вирусын болзошгүй аюулаас сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын үед орон нутагт мал эмнэлгийн мэргэжилтнийг ажиллах нөхцөлөөр хангахад онцгой анхаарч ажиллаж байна.

ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан “Жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой Мал эмнэлгийн иж бүрэн хяналтын явуулын постыг гардуулан өгч байна. Энэ төхөөрөмжийг ашиглаад нийслэлийнхээ хүн амын хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт хийхэд онцгой анхааран ажиллах нь зүйтэй юм. Өнгөрсөн жилийн “Малын эмч нарын  анхдугаар хурал”-ын шийдвэрийн хүрээнд ХХААХҮЯ, МЭЕГ-аас төсвийг шийдвэрлэж, дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна” гэв.

http://credit-n.ru/zaymi-online-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/fastmoney-srochnyi-zaim-na-kartu.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …