Гурван хүн тутмын нэг нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус хэрэглээний зүйлийг худалдан авах чадваргүй хэвээр байна

ҮСХ-ноос манай улс дахь Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн танилцуулгыг гаргаад байна. 

Танилцуулгад 2018 оны байдлаар манай улсад ядуурлын түвшин 28.4 хувь болж, 2016 онтой харьцуулахад бага зэрэг буурсан байна. Гэсэн хэдий ч 3 хүн тутмын нэг нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус хэрэглээний зүйлийг худалдан авах чадваргүй хэвээр байна. Ажилгүйдлийн түвшин өнгөрсөн 2019 онд 10.0 хувь болж өмнөх оноос 2.2 пунктээр өсөжээ. 

Танилцуулгын эхний хэсэгт Монгол Улс дахь Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг зарим сонгосон үзүүлэлтийн хувьд тайлбарласан бол дараагийн хэсэгт “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг 2015-2018 оноор харуулжээ. 

ҮСХ-ноос Монгол Улс дахь ТХЗ-ын хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийн бэлэн байдалд 5 удаагийн үнэлгээг хийсэн бөгөөд 2019 оны байдлаар үндэсний түвшинд тооцон гаргах боломжтой 132 шалгуур үзүүлэлтийн тоо мэдээллийг нэгтгэн гаргасан байна.

Дэлхийн хэмжээнд ТХЗ-ын 17 зорилгын хүрээнд 169 зорилтыг дэвшүүлж, тэдгээрийн хэрэгжилтийг үнэлэх 244 шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон юм.

Танилцуулгын төгсгөлд нь НҮБ-аас ТХЗ-ын зорилго тус бүрийн хувьд дэлхийн хэмжээнд дэвшүүлсэн зорилго, тэдгээрээс чухал болох, НҮБ-аас дэлхийн хэмжээн дэх ТХЗ-ын хэрэгжилтийн явцыг харуулсан “ТХЗ-ын тайлан 2019”-ын хэсгээс орчуулан оруулжээ. 

http://credit-n.ru/zaymi-na-kartu-blog-single.html http://credit-n.ru/potreb-kredit.html

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …