Та яг одоо эрхэлж байгаа ажил, эзэмшиж буй мэргэжилдээ амжилт гаргаж чадаж байна уу? Эсвэл одооноос эхлэн өөртөө өөрчлөлтийг авчрахаар зорьж байна уу? Хэрвээ тийм бол яг одоо бидний бэлтгэсэн нийтлэлийг уншаарай.
Эрт унтаж, эрт сэрэх
Унтах цаг болон идэх цагийг маш сайн зохицуулж байх нь таны бие организмыг илүү эрч хүчтэй байлгах болно. Тухайлбал: орой 10 цагт орондоо орж, өглөө 6 цагт сэрж байхаар тооцоолж, дулааны саруудад орой 6 цагаас хойш, хүйтний саруудад орой 7 цагаас хойш хүнд хоол идэж болохгүй.
Өдөр бүр унших
Өдөрт дор хаяж 30 минутын турш өөрийнхөө уншихыг хүссэн ном товхимлыг унших нь таны сэтгэн бодох, ярих чадвар, шинэ санаа олох, шийдвэр гаргах гэх зүйлсэд хамгийн сайнаар нөлөөлдөг.
3 цагаас хэтрүүлэхгүй байх
Орой ажил болон сургуулиасаа ирээд 3 цагаас хэтрэхгүйгээр зурагт үзэх нь оюун бодол, оюун санааны чилээг амрааж, тайвшруулах зориулалттай байдаг тул, хэтрүүлээд хэрэггүй.
Өдөрт 1 цаг биеийн чилээг тайлах
Долоо хоногт 3 өдөр, өдөрт 1 цагийг “өөртөө хамгийн хайртай цаг” буюу идэвхтэй дасгал хөдөлгөөнд зориулж, фитнес, бүжгийн дугуйланд явах, усан сэлэлт, боксоор хичээллэх гэх зэргээр өөрийгөө хөгжүүлэх нь өөртөө итгэх итгэлийн дийлэнх хувийг бүрдүүлж өгөх учир зуршил болгохоос өөр яах билээ.
Сэтгэл мэдрэмжээ сэргээх
Долоо хоногийн нэг өдрийг найзууд, гэр бүлийнхэндээ зориулаарай. Учир нь таны баяр баясал, сэтгэл мэдрэмжийг сэргээх, урам зоригтой болоход тань тэд чухал нөлөөлдөг хүмүүс шүү.
Төсвөө хянах
Долоо хоногт хэрэглэх мөнгөө урьдаас бэлтгэж, зардал болон орлогоо хянаж сурах нь хувийн зохион байгуулалт сайтай болоход хамгийн ихээр нөлөөлдөг ба ихэнх хүмүүс бэлэн мөнгийг байгаа хэмжээгээр нь үрэх тохиолдлууд байдаг тул өдөрт хэрэглэх мөнгөн хэмжээг тогтоож, картаар төлбөр тооцоо хийж байгаарай.
Цахим мэдэгдлийн дууг унтраах
Цахим шуудангийн мэдэгдэл болгон дуут дохиололтой байдаг. Тухайлбал: facebook, whatsapp, Instagram гэх мэт. Өөрөөр хэлбэл, та “Өглөө, өдөр, орой гэсэн хувиарын дагуу 30 минутын хугацаатайгаар л цахим хуудсаа шалгана” гэсэн дүрмийг өөртөө яагаад бий болгож болохгүй гэж. Эдгээр цагт л цахим хуудсаа шалгаад, бусад цагийг ажил болон гэр бүлдээ л зарцуулж, харин дуут мэдэгдлийн дууг хаах хэрэгтэй.
Сар бүр төлөвлөх
Сар бүрийн эцэст өөрийн ажил, амьдралынхаа талаар бяцхан дүгнэлтийг бичиж, ирэх сарынхаа төлөвлөгөө, дүрмийг зохиогоорой. Ингэх нь таны амьдралыг сонирхолтой байлгахаас гадна, амжилтад хүрэх алхмыг тань улам хурдасгана.