Нийслэлийн эрүүл мэндийн төвүүд суурин дижитал рентген аппараттай боллоо

 Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын үед бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай суурин дижитал рентген аппаратуудыг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад өнөөдөр хүлээлгэн өглөө.

Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгөөр тус бүр нь 256.3 сая төгрөгийн өртөг бүхий нийт нэг тэрбум 794.5 сая төгрөгийн үнэтэй дижитал рентген аппаратыг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг болон нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өгсөн байна.

Сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий энэхүү аппарат нь нарийн хэмжээст дүрслэл бүхий харалт хийх боломжтой бөгөөд флюороскопийн аппарат болон рентген аппаратыг нэгтгэсэн үзүүлэлтээрээ давуу аж.

 Эх сурвалж: НЭМГ

http://credit-n.ru/offers-zaim/vashi-dengi-zaim.html http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …