Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг өнөөдөр /2020.05.20/ Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлсэн.
Тэгвэл шүүх хурал ирцтэй холбоотой асуудлаар зөвлөлдөхөөр түр завсарлаад байсан ч шүүх хуралдааныг хойшлууллаа. Тодруулбал, шүүх хуралдааныг ирэх зургадугаар сарын 8-ны өдрийг хүртэл хойшлуулав.