Агаарын замын хилийн боомтыг Чингис хаан нисэх буудалд шилжүүлнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар, Агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг батлав. 

Тогтоол ёсоор “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал дахь агаарын замын хилийн боомтыг энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс “Чингис хаан” олон улсын нисэх буудалд шилжүүлж, хилийн хяналтын байгууллагууд хяналт, шалгалт явуулахад шаардагдах зардлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатарт зөвшөөрөв.

Мөн хуралдаанаар, Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг мөн гаргажээ.

http://credit-n.ru/ipoteka.html http://credit-n.ru/blog-single-tg.html

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш, …