“Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдааны шилдэг бүтээлүүдийг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөв

  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан  ард, иргэдийг урьдчилан сэргийлэхэд уриалах, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор уран бүтээлчид, дизайнеруудын дунд “Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдааныг зарласан байна.

Уралдааны шилдгээр шалгарсан бүтээлүүд болон сурталчилгаа хэлбэрээр ашиглах эрхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд  өнөөдөр Соёл урлагийн газрын дарга, МУГЖ Г.Эрдэнэбат хүлээлгэн өглөө.

Уралдаанд нийт 52 уран бүтээлч 100 гаруй бүтээл ирүүлснээс шүүгчдийн саналаар нэгдүгээр байрт график дизайнер Д.Алтантулгын “Сонор сэрэмжээ бүү алдаарай”, хоёрдугаар байрт график дизайнер, зураач П.Алтансүхийн “Тэнгэрийн нүд”, гуравдугаар байрт график дизайнер Б.Энхтунгалагийн “Гэр гэртээ”, тусгай байрт график дизайнер, зурагчин Б.Чадраабалын “Хамтдаа сэргийлье” гэрэл зургийн цуврал бүтээл тус тус шалгарсан байна.

http://credit-n.ru/offers-zaim/dozarplati-srochnye-zaimi-online.html http://credit-n.ru/zaymyi-next.html http://credit-n.ru

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …