Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Эртэч Монгол” хөтөлбөр хамтран Хотын соёл аяны хүрээнд жилийн хугацаанд үргэлжлэх “БИД СОЁЛТОЙ ЗАЛУУС” уралдааныг зохион байгуулж байна. Уралдаан нь залуусын оролцоог нэмэгдүүлэх, хотын соёлыг түгээх, зөв хэвшилд уриалах, эерэг контент бүтээхэд оршино.
Уралдаан сар бүр өөр сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, шилдэг гурван оролцогч бүрийг шагнана. Шилдгийн шилдэг оролцогч гадаад улсад аялах эрхээр шагнуулна.
Энэ сарын уралдааны сэдэв “Олон нийтийн газар биеэ зөв авч явдаг иргэд байцгаая” сэдвийн хүрээнд залуучуудыг уриалсан, нэгийг бодогдуулж чадсан, агуулга санааг багтаасан 3-5 минутын бүтээл байна.
Сэдвийн хүрээнд дараах агуулгыг оруулна
- Зориулалтын бус газар бие засдаггүй иргэн
- Олон нийтийн гудамж талбайд шүлсээ хаядаггүй иргэн
- Ил задгай газар хог хаядаггүй иргэн
- Олон нийтийн газар тамхи татдаггүй иргэн
Уралдаанд хэрхэн оролцох вэ?
Уралдаанд оролцогч нь “Эртэч Монгол” бүх сарын оролцогчид гэсэн https://www.facebook.com/groups/2583485731680937/?epa=SEARCH_BOX фэйсбүүк группт постоор оруулж #БиХариуцлагатайИргэн hashtag-ийг ашиглан өөрийн овог нэр, хаанаас оролцож байгаа эсэхээ бичин постолж оролцоно. Хамгийн их like, share хийсэн гурван хүнийг зохион байгуулагчдын зүгээс шагнах юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг 90099099
НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР