Хоёр орны хуурай замын цэргийн командлал хоорондын зөвлөлдөх уулзалт эхэллээ

Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь Хуурай замын цэргийн командлал хоорондын зөвлөлдөх уулзалт 2020 оны 5 дугаар сарын 27-ний өдрөөс цахимаар эхэллээ.

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү  зөвлөлдөх уулзалтыг тус командлалын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатар удирдан явуулж байгаа бөгөөд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филип Шуан Луу, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлалын тодорхой бүрэлдэхүүн хуралд оролцож байна.

Хурлыг нээж хурандаа О.Эрдэнэбаатар хэлсэн үгэндээ “Зөвлөлдөх уулзалтад оролцож байгаа АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь Хуурай замын цэргийн командлалын удирдлага, бүрэлдэхүүнд энэ өдрийн мэнд хүргэе. Дэлхий дахинд тархаад байгаа короновирус цар тахлын аюулд АНУ-ын ард иргэдэд өртөж байгаад гүнээ харамсаж байгааг хүлээн авна уу. Удахгүй сайхан цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна. Цар тахлаас үүдсэн нөхцөл байдал хүнд байгаа ч Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагааг цаг алдалгүй өргөжүүлэх үүднээс энэхүү цахим хурлыг зохион байгуулах болсонд талархаж байна. Бидний энэ удаагийн зөвлөлдөх уулзалт өмнөх жилүүдийн хурлын адил олон чухал асуудал шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд хурлын дараалал, яригдах асуудлын хүрээгээ тохиролцсон юм.

  Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжсөөр байна. Тухайлбал, даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэх, бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Хааны эрэлд”, “Баланс Межик”, “Энхийн өвөл” зэрэг энхийг дэмжих ажиллагааны олон улсын болон хоёр талын хамтарсан сургалт, дадлагуудыг амжилттай явуулж ирсэн туршлагатай юм. Зөвлөлдөх уулзалт хоёр өдрийн туршид үргэлжилнэ.

http://credit-n.ru/vklady.html http://credit-n.ru/zaymi-nalichnymi-blog-single.html http://credit-n.ru/blog-single-tg.html

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …