Хуучны эд зүйлсийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ

Хуучны эд зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид Өлзийт дэх шалган нэвтрүүлэх цэгээр 2020 оны зургадугаар сарын 2-ны 20:30 цагийн орчимд иргэн Э нь Бигхорн маркийн тээврийн хэрэгслээр Дундговь аймгийн Гурван сум гэх газраас данх, жижиг цөгц, цэцгэн хээтэй зэс төмөр зэрэг хуучны эд зүйлийг зохих зөвшөөрөлгүй олж аваад, тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Уг хэргийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлснийг Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсээс мэдээллээ.

http://credit-n.ru/offers-zaim/webbankir-online-zaim-na-kartu.html http://credit-n.ru/offers-zaim/migcredit-dengi-v-dolg.html http://credit-n.ru/offers-zaim/turbozaim-zaimy-online-bez-otkazov.html

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …